Тааруухан хоолоор дайлдаг солонгос эздэд даруулга хэрэгтэй болжээ

2017 оны 09-р сарын 20 өдөр, 14 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
so hool2

Монголчууд солонгос хоолны амтанд оржээ. Үүнийг далимдуулан “нүд улаан,мөнгө цагаан” гэсэн уриатай хоолны газрууд олшрох янзтай. Баянгол дүүргийн нутаг 3 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг солонгос эзэнтэй гэх  Ким Баб Чон Гуг  гэх хоолны газар бохир заваан гэсэн тодотголтой болжээ. Олон хөлийн газарт байрладаг болохоор тэнд хүн тасарна гэж үгүй.  Хэдийд ч орсон дүүрэн үйлчлүүлэгчтэй  байдаг газрын нэг нь Ким Баб Чон Гуг.  Ямагт хүн ихтэй болохоор орлого сайтай. Орлого сайтай болохоор өнөөгийн үйлчилгээнд мөрддөг “үйлчлүүлэгч бол хаан” гэдэг шударга зарчим солонгос хоолны газрынханд падлийгүй. Үйлчлэгч нар цатгалан өт шиг арай ядан хөдөлнө. Хоол захиалчихаад хийх байх юмаа олж ядан утсаа “маажиж” суугаа хүмүүс тамираа тасартал хүлээх энүүхэнд. Хоолноос нь ялаа гарна. Хоол хийдэг гал тогооны хажууд бие засах газартай. Эндэхийн үйлчилгээ,цэвэрлэгээ нүд хуурсан арай л биш ээ. Үнэндээ бохир гэдэг үг ч гоёдоно.  Хоол нь ил задгай байдаг болохоор  хүмүүсийн шүлс үсэрч  байгаа нь анзаарагдах нь сэтгэлд нэн таагүй.. Солонгос эзэн  үүдэндээ тамхи татаад хээвнэг зогсох нь бас л онцгүй харагдана.  Ер нь бид яагаад заавал бүдүүлэг үйлчилгээ,бохир орчинг сонгож мөнгө төлөх ёстой гэж. Нэгэнт мөнгөө төлж,цаг заваа зориулж байгаа юм чинь илүү соёлтой тав тухтайд нь орж үйлчлүүлье. Үүнийг хэлэхийн учир нь,

мэргэжлийн хяналтын байгууллага гэж  байна уу гэж асууж байгаа юм. Монгол хүнийг  эрүүл цэвэр орчинд эрүүл эко хүнс хэрэглүүлнэ,идүүлнэ, уулгана гэдэг шаардлага тавих төрийн хяналттын байцаагч нар Баб Чон Гуг гуайн хаагуур яваад байна вэ. Олон салбартай сүлжээ хоолны газарт  зөвшөөрөл өгсөн эрх мэдэлтэн байвал энэ газарт даруй саатаад үзнэ үү.

so hool

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 7 сэтгэгдэлтэй
  1. МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ СОЛОНГОС ХООЛНЫ ГАЗАР АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ Ш Д
     (103.229.12.***)
    2017/09/22 21:44

    Солонгос хоолыг зөвхөн солонгос хүн хийнэ гэсэн хууль хаана байна?
    Манайхан өөрсдөө олон үндэстний хоол хийж чаддаг. Тэрүүгээрээ дагнаад л ажиллуулчих хэрэгтэй. Ийм гадны хөрөнгө оруулалт гэж юу байхав.

    (0) (0)
  2. Anonymous
     (103.229.12.***)
    2017/09/20 23:55

    Minii tanidag hun solongos hoolnii gazar ajillad zahurluud ni daam garsan bdg gene gehdee nogoo talaas tanai tatbar onsor mongol hunii tsaling osgoh arga bhgui gej bsn monfold mongo bbal buhniig sniiddeg gej zagnadag gesen

    (0) (0)
  3. unen medeelel
     (59.153.112.***)
    2017/09/20 23:44

    horoollin kimbabchongugt 00-d n joom hurtel ybj bsn shvde burhan min gj

    (0) (0)
  4. Anonymous
     (202.9.43.5.***)
    2017/09/20 22:21

    vnxeer zawaar dan shawjnii xor tsatsna iim l ym bid udej uuj bn shdee xoolnii amt tiim ch muu bish tiim ch sn bish gexdee ajilchid bol vnxeer zalxuu xodolj yadsan xvmvvs estoo baliar

    (0) (0)
  5. Jargal
     (203.91.115.***)
    2017/09/20 20:53

    Yg vnen vneheer zabaan gazar burhan min gj hariutslaga tootsoj hyanalt shalgalt tabih heregtei shdee

    (0) (0)
  6. Zuk
     (202.70.46..***)
    2017/09/20 16:34

    Thh ystoi zawaan gazar arga hemjee awaasai

    (0) (0)
  7. Ugii
     (59.153.115.***)
    2017/09/20 15:55

    Neeree aygui bohir orchind hooloo hiigeed mongolchuud yaadgii gesen shig bdgiin bnle

    (0) (0)