Дугуйт эргүүлийн алба хаагчид халаасны хулгайн гэмт хэргийг илрүүлжээ

2017 оны 09-р сарын 20 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
dugui

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн хэв журам хамгаалах ажлыг олон улсын цагдаагийн байгууллагын жишигт хүргэж, эргүүлийн үйл ажиллагаа, зохион байгуулалтыг боловсронгуй болгож цагдаагийн байгууллагын үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор “Эргүүл” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байгаа билээ.

Энэхүү хөтөлбөрийн хүрээнд дугуйт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан алба хаагчид Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороонд оршин суух Д-гийн халааснаас “Vodafone” гар утсыг О гэгч хулгайлан авч Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 19-р байрны автобусны буудлын орчим зарах гэж байхад нь илрүүлэн, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх