Өвлийн ачааллыг хүндрэлгүй давах их ажлын хүрээнд станцуудын гол түүхий эд нийлүүлэгчнүүрсний уурхайнуудын ажилтай Эрчим хүчний сайд П.Ганхүү өчигдөр /201709.19/ танилцлаа. Төвийн эрчим хүчний системийн дийлэнх буюу 60 хувийг хангадаг Багануурын уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил есдүгээр сарын эхний байдлаар 85 хувийн биелэлттэй байгааг уурхайн гүйцэтгэх захирал Э.Номинчулуун танилцуулсан. Авахад бэлэн нүүрс 550 мянган тонн буюу хоёр сарын нөөцтэй байгаа аж.Харин тулгамдаж буй асуудлын хувьд уулын дэд станцыг шинэчлэх төсөл, ус шүүрүүлэх хэсгийн байгууламжийг нүүлгэн шилжүүлэх төсөл, урт хугацаат “Монгол нүүрс” төслийн зээлийн үлдэгдэл болох 39 тэрбум төгрөгийг хаах боломж зэргийг уурхайн удирдлагууд хөндсөн. Эрчим хүчний сайд П.Ганхүү “Уулын дэд станц, ус шүүрүүлэх байгууламжийг нүүлгэн шилжүүлэх ажлыг даруй судлан, Засгийн газарт танилцуулж, шийдвэрлүүлэх арга зам эрэлхийлье. Харин нүүрсний үнийг ойрын хугацаанд нэмэх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн юм.
Станцуудын нүүрсний хэрэглээний 40 орчим хувийг хангадаг Шивээ Овоогийн уурхайн өвөлжилтийн бэлтгэл ажил 70 хувьтай байна.Авахад бэлэн нүүрсний нөөц 800 мянган тонн байгаа бөгөөд 2017-2018 оныөвөл станцуудад хоёр сая тонн нүүрснийлүүлэхээр төлөвлөжээ. Сүүлийн жилүүдэд машин тоног төхөөрөмжийн хувьд техникийн бодлого алдагдаж, тоног төхөөрөмжүүд эрээвэр хураавар, энд тэндэхийн үйлдвэрүүдийн цуглуулга мэт болсон нь Шивээ Овоогийн уурхайд нэгдсэн цогц бодлого үгүйлэгдэж буйг Эрчим хүчний сайд онцоллоо. Уурхайд хүндрэл үүсэхээр л дуртайгаа авчихдаг бодлогогүй байдлаас шалтгаалж өнөөдөр эл уурхайд10 гаруй нэр төрлийн техник тоног төхөөрөмж “цугларчээ”. Мөн усны машингүйгээсхэт хуурайшилт үүсч,хэвийн үйл ажиллагаанд доголдол гарах болсон зэрэг нь уурхайд техникийн цогц шинэчлэл хийх хэрэгтэйг харуулж байгааг салбарын сайд тодотгов. Тус уурхай “ТЭЦ4” ТӨХК-иасавлагатай бөгөөд Эрчим хүчний сайд газар дээр нь ажиллахдаа нэг тэрбум төгрөгийг шийдсэн нь техник тоног төхөөрөмжийн засварт зориулах юм. Салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил хэвийн байна.
Эрчим хүчний сайд П.Ганхүү өнөөдөр Төв аймагт ажиллалаа.