Олимпийн аварга өөрөөсөө 8 насаар эгч бүсгүйтэй гэрлэжээ

2017 оны 09-р сарын 18 өдөр, 18 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21698177_1197569550374541_616673505_n

ОХУ-ын тамирчин уран гулгагч, олимпийн аварга Евгений Плющенко, Оросын нөлөө бүхий продюсеруудын нэг Яна Рудковская нар хуримаа хийлээ. Тэд гэрлэснээсээ хойш найман жилийн дараа хуримлаж, гэрлэлтээ баталгаажуулж байгаа нь энэ. Яна 42 настай, Евгений 34 настай. Тэдний хурим Рублёвка дахь Barvikha Hotel & Spa зочид буудалд болжээ.

Хуриманд Оросын нэр хүндтэй улстөрч,урлаг спортын одод 150 гаруй хүн уригдан ирсэн байна. Хосууд 150 мянган еврогийн үнэ бүхий алтан бөгж солилцсон нь аргагүй нүнжигтэйг харуулжээ. Залуус 2008 онд анх танилцсан бөгөөд тэр үед  Яна Рудковская нэрт дуучин Дима Биланыг “Eurovision” тэмцээнд бэлтгэж байхдаа ирээдүйн нөхөртөйгөө танилцаж  дотноссон аж. Харин Евгений Плющенко тэр үед Дима Биланы үзүүлбэрт оролцож, клипэнд нь тоглосон юм. Хуримандаа Яна алдарт “Диор”-ийн гүйцэтгэх захирлын урласан үнэт чулуун шигтгээ бүхий цасан цагаан хуримын даашинз өмссөн нь зочдыг гайхшруулжээ.

Хоёр метр гаруй өндөртэй хуримын тортны чимэглэл дахин давтагдашгүй урлагийн бүтээл гэмээр болжээ. Торт дээр хосуудыг гайхалтай адилхнаар урласан нь  бас л дуу алдуулсан сюрприз байв. Зочид шөнөжин наргиж үүр цайх үед өндөрлөжээ.

21691326_1197570073707822_1190606167_n

Н.Дөл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх