Нийслэлийн Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг Рокмон бюлдинг төвийн урд замаар явж байсан бага насны хүүхдийг дээрэмдэж байна гэсэн дуудлага цагдаагийн шуурхай албанд иржээ. Дуудлагын мөрөөр цагдаагийн нэгдүгээр хэлтсийн авто эргүүлийнхэн шуурхай ажиллаж гэмт этгээдийг баривчилсан байна. 9-хөн настай хүүхдийн биед хагархай шил тулган айлган сүрдүүлж Samsung Note4 утсыг нь дээрэмджээ. Уг хэргийг эрүү үүсгэн шалгаж байна.
9 настай хүүхдийг дээрэмджээ
2017 оны 09-р сарын 18 өдөр, 16 цаг 51 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )