МЗХ-ны дэргэдэх Солонгосын Мэдээллийн төвд долоо хоног бүрийн Мягмар гарагт 18:00 цагаас Солонгос хэлний анхан шатны үнэ төлбөргүй сургалтыг Койка олон улсын байгууллагын сайн дурын ажилтан, БНСУ-ын “JEONJU” их сургуулийн Нийгмийн Шинжлэх Ухааны тэнхимийн Хэл соёл судлал хариуцсан мэргэжилтэн CHOI, JI – HI зааж байгаа билээ.
Хичээл нэг сарын турш үргэлжлэх бөгөөд долоо хоногт нэг удаа явагдах юм. Хичээлээр Солонгос хэлний анхан шатны мэдлэгийг олж авахаас гадна Солонгос Улсын соёл, ёс заншил, уламжлалтай танилцах боломжтой. Тус сургалтад ойролцоогоор 200 гаруй оюутан залуус хамрагдаад байна.
Цаашид дунд болон гүнзгий шатны сургалтуудыг явуулахаар төлөвлөөд байна.