Сингапурын түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч тодорлоо

2017 оны 09-р сарын 14 өдөр, 13 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
150535873559b9f38f724a8

Сингапурын ерөнхийлөгчөөр 2011 оноос хойш ажилласан  77 настай Тони Тан халаагаа өглөө. Сингапурын найм дахь ерөнхийлөгчөөр Хаоима Якоб сонгогдсоныг тус улсын Сонгуулийн комиссын дарга Эн Вай Чун мэдэгдлээ. Шинэ ерөнхийлөгч өмнө нь тус улсын парламентын спикерээр ажиллаж байсан аж.

Сингапур улсын түүхэнд анх удаа эмэгтэй хүн ерөнхийлөгч болж байгаа нь энэ юм. Хаомима Якоб  63 настай бөгөөд малайз гаралтай. Сингапурын үндсэн хуулиар ерөнхийлөгчийн эрх мэдэл хязгаарлагдмал байдаг ба ерөнхий сайд голчлон улс орноо удирддаг байна.

Төрийн тэргүүн төсвийн төсөл, Засгийн газрын томилгоонд хориг тавих, шүүхээс ял авсан гэмт хэрэгтнийг өршөөх эрхтэйгээс  гадна улсынхаа алт валютын нөөцийг хадгалдаг байна. Сингапурын ерөнхийлөгчийн олон нийтийн гол үүрэг нь шүүхээс ял авсан иргэд, цаазаар авах ялтай хоригдлыг өршөөх асуудлыг зонхилон шийдвэрлэдэг.

Якоб улсынхаа анхны эмэгтэй ерөнхийлөгч болсны дээр сүүлийн 47 жилийн хугацаанд малайчуудаас гарсан анхны төрийн тэргүүн болж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх