“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” энэ сарын 16-нд болно

2017 оны 09-р сарын 14 өдөр, 09 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21731171_1384257468358850_6059204567208120979_n

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ойн хүрээнд энэ сарын 16-нд “Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг” болох гэж байна. Энэхүү өдөрлөгийг Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төв болон П.Н.Шастины нэрэмжит улсын гуравдугаар төв эмнэлгээс хамтран зохион байгуулах ажээ.

Тус өдөрлөгийн хүрээнд:

  • Зүрх судас, зүрхний шигдээс – эмчийн үзлэг
  • Мэдрэл, мэдрэлийн мэс засал – эмчийн үзлэг
  • Чих хамар хоолой – эмчийн үзлэг
  • Нүд – эмчийн үзлэг
  • Эрүүл зөв хооллолтын зөвлөгөө
  • Эрүүл мэндийн зөвлөмж
  • Цусан дахь сахар, артерийн даралт үзэх зэрэг эмнэлгийн тусламж, үйлчилгээ, мэдээлэл, зөвлөмжийг Сонгинохайрхан дүүргийн ард иргэдэд хүргэхээр төлөвлөжээ.

“Сонгинохайрхан 25 жил-Эрүүл мэндийн өдөрлөг”ирэх бямба гарагт “Соёомбо” кинотеатрын гадна талбайд 10:00–16:00 цагийн хооронд зохион байгуулагдана.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх