“Blue Flug” энтертайнмэнт, “Public Artist”, “Suuri” продакшны хамтын бүтээл “UB SQUAD” Dance comedy төрлийн бүрэн хэмжээний монголын уран сайхны кино дэлгэцэнд гарахад бэлэн боллоо.
Уг киноны гол дүрд МУСТ Х.Ихбаяр, М.Мөнхбилгүүн, М.Халиун зэрэг залуу уран бүтээлчид тоглосон бол Ерөнхий продюсерээр Ц.Билэгсайхан, Зохиолч, Найруулагчаар Ш.Батсуурь, Ерөнхий зураглаачаар Н.Мэндбилэг, О.Түвшинтөр, Ерөнхий зураачаар Г.Гансүх нарын уран бүтээлчид тус тус ажиллажээ.
“UB SQUAD” монголын уран сайхны кино есдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.