2017 оны 09 дүгээр сарын 08-ны 20 цагаас 09 дүгээр сарын 09-ний 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 9-14 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 9-14 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Ихэнх нутгаар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө сэрүүсч 6-11 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө сэрүүсч 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 7-9 градус, өдөртөө 21-23 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө зарим газраар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 10-15 градус, өдөртөө 22-27 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 16-18 градус дулаан байна.