“Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийн эзэд Монголд ирлээ

2017 оны 09-р сарын 08 өдөр, 09 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
282b2a69db3e66d9a93251d519ad8e17_121960

Монгол, БНХАУ-ын соёлын харилцааны хүрээнд МҮОНРТ-ээр хэдхэн хоногийн өмнө гарч, үзэгчдийг байлдан дагуулсан БНХАУ-ын олон ангит уран сайхны “Ухаарч амьдрах хорвоо” киноны гол дүрийн эзэд, найруулагч, зохиолч дээрх телевизийн байранд хүрэлцэн ирлээ.

Тодруулбал Монголын үзэгчдэд танил болсон Бао Жамин, Шя Шяо Чан буюу Хятадын алдарт дуучин, жүжигчин ХюГэ, Яни нар юм.

Уулзалт “Студи 600”-д болсон бөгөөд үзэгч, телевизийн уран бүтээлчдийн дунд өрнөлөө.

Энэ үеэр дээрх киног шимтэн үзсэн үзэгчид киноны уран бүтээлчдээс хүссэн асуултаа лавлангаа гарын бэлэг хүртэж, дурсгалын зураг татуулсан юм.

1d42f875c03a4ac0f20e46f2e1741781_121960

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх