Нийтийн тээврийн үйлчилгээний төлбөрийг цахим картаар төлөх ажлыг эрчимжүүлэх, бэлэн мөнгөөр зорчих зөрчлийг бууруулах, шугамын орлогыг жолоочийн дэмжлэгтэйгээр төвлөрүүлэх зорилгоор орлогын хязгаарыг хамгийн өндөр хувиар давуулан биелүүлсэн тээврийн хэрэгслийн гурван жолооочийг шалгаруулах аяныг “Нийтийн тээврийн газар”, “Улаанбаатар смарт” ХХК –иас зарласан. Аян 2017 оны 08 дугаар сарын 07-ноос 09 дүгээр сарын 01-ныг хүртэл үргэлжилж дүнгээ гаргав.
Энэхүү аянд нийтийн тээврийн шугамын ологыг бүрэн төвлөрүүлэх, алдагдлыг арилгахад анхааран ажилласан “Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн 1 дүгээр баазын Ч:14 чиглэл, гр12 автобусны жолооч Ү.Жавхлантөгс,П.Баатарсүрэн, 2 дугаар баазын ШҮ-1 чиглэлийн гр24 тролейбусны жолооч Д.Нэргүй,Ц.Бямбаням нар шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнагдлаа.