“Оюутан цагдаа-2017” их, дээд сургуулийн оюутны эргүүлийн үйл ажиллагааны нээлт өнөөдөр буюу есдүгээр сарын 07-ны 11:30 цагт Монголын Үндэсний дээд сургуульд болно.
Монголын үндэсний их сургууль нь 2012 оноос эхлэн цагдаагийн байгууллагатай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчинд хэв журам сахиулах чиглэлээр “Оюутны эргүүл” –ийг 5 дах жилдээ амжилттай ажиллуулж байгаа юм.
Тус үйл ажиллагаанд Нийслэлийн цагдаагийн газрын удирдлага, тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн удирдлага, Монголын Оюутны холбоо, Баянгол дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөл оролцоно.