-Аргын тооллын 9 сарын 7. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 16, улаагчин тахиа, могойг хүлэгч-25 од, уул суудал, 4 ногоон мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Цагаан шүүдэр-19:53.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:18-19:21.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, арилжаа наймаа хийх, газрын ам нээх, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, буяны үйл, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч Д.Цогтбаатар