Худалдаа, үйлдвэрлэлийн их сургууль өчигдөр хичээлийн шинэ жилийнхээ нээлтээ хийлээ. Их сургуульд болсонд баяр хүргэхээр БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар, Боловсролын зээлийн сангийн захирал П.Лхагвасүрэн, ШУА-ийн Түүх, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, тус сургуулийн ТУЗ-ын дарга С.Чулуун зэрэг албаны олон хүн хүрэлцэн ирсэн юм.
Тус сургуулийнхан энэ жилээс эхлэн АНУ-ын MIT сургуулийн Энтрепренершип 101, 102 суурь хичээлээр сургалтын хөтөлбөрөө баяжуулсан байна. Дээр нь аливаа ажилд дөртэй, сэтгэл зүтгэлтэй, задгай сэтгэдэг залуусыг Энтрепренершип сургалтаар бэлтгэхээр болсон нь залуусын сонирхлыг ихэд татаж байлаа.
Тиймээс нээлтийн ажиллагаа ч их өвөрмөц болж энэ хичээлийн жилд оюутан бүрийн байгалийн нөөцийг үр өгөөжтэй, зүй зохистой ашиглан бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
байгаль, амьдрах орчноо тэтгэн сайжруулах, хамгаалах соёлыг төлөвшүүлэхээр “Оюутны ногоон сан”-г байгуулжээ.
Үүний зэрэгцээ Энтрепренершип, Залуучуудын манлайлал, Ногоон хөгжил ба ногоон санаачлага зэрэг сэдвээр сонирхолтой лекцүүдийг оюутнуудад уншсан юм.