“МОРА” киноны баг хамт олонтой “DREAM WORKS” хамтарч ажиллахаар болжээ

2017 оны 09-р сарын 04 өдөр, 14 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
mora1

Монголын анхны бүрэн хэмжээний анимейшн хүүхэлдэйн киног хийж бүтээсэн “Амжилт” студийн залуучуудтай дэлхийн алдарт “DREAM WORKS” кино компанийнхан хамтарч ажиллах тухай ярьж байгаа аж. 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн “МОРА” киног “DREAMWORKS” студийн төлөөлөгч үзсэн бөгөөд маш сайн гэсэн үнэлгээг өгсөн аж.

Технологийн салбар Монгол улсад хожуу хөгжсөн ч арав гаран жилийн дараа бүрэн хэмжээний хүүхэлдэйн кино хийх хэмжээний боловсон хүчинтэй  болсонд талархаж буйгаа илэрхийлжээ. “DREAMWORKS” студийнхэн  Монголын түүхийн талаар сонирхолтой хүүхэлдэйн киног хийх тухай томоохон төсөл эхлүүлж байгаа гэнэ. Тэд энэхүү киноныхоо зарим баатруудыг “Амжилт” студийнхэнээр хийлгэж хамтарч ажиллах талаар киноны продюсертой  ярилцсан гэнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх