Нийтийн эзэмшлийн зам талбайг засварлалаа

2017 оны 09-р сарын 04 өдөр, 09 цаг 38 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zasvar

“Зорчигч тээврийн нэгтгэл”-ийн нэгдүгээр баазын инженер техникийн ажилтнууд байгууллагын өмнөх эвдэрч хонхойж, борооны ус тогтдог нийтийн эзэмшлийн зам талбайг өөрийн хөрөнгөөр засаж тэгшиллээ. Энэ ажлын хүрээнд 500 м эвдэрсэн замд 6 машин дайрга асгаж, 4.5 тоннын индүүгээр индүүдэж тэгшилсэн. Мөн “Зорчигч тээврийн нэгтгэл” –ийн үүдний 6*3 хэмжээтэй самбарыг өргөсгөж 9*5 хэмжээтэй болгож байрлалыг өөрчлөх ажил хийж байгаа. Харин гуравдугаар бааз зам талбай нь эвдэрч хонхойсноос автобус паркдаа орох боломжгүй болсныг засаж, хашаан доторх 400 м 2 талбайд 54м3 уулын дайрга асган экскаватороор түрж тэгшилэн 5 тоннын индүүгээр индүүдлээ гэж “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨҮГ-аас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх