Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдинг Эрчим хүчний сайд П.Ганхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.
Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд Аж үйлдвэрийн яамны сайдаар ажиллаж байсан бөгөөд Монгол Улсын эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах болон түгээх шугам сүлжээг барьж байгуулах, өргөтгөх их түүхэн ажлын эхлэлийг тавьсан хүн юм.
Уулзалтын үеэр эрчим хүчний салбарын түүхэн үйл хэрэг, баримталж байсан бодлого, ажлын арга барилын талаар хуучилж, мөн эрчим хүчний салбарын өнөөгийн бодлого, зорилтын талаар санал солилцлоо.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар П.Дамдин 1960-1968 онд АҮЯ-ны сайд, 1968-1979 онд Хөнгөн, хүнсний үйлдвэрийн яамны сайд, 1979-1990 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байжээ.