“Монгол Японы аз жаргал нийгэмлэг” ТББ боловсролыг дэмжих, сургуульд элсэн орж буй сурагчдын сурах бололцоог бүрдүүлэх зорилгоор тав дахь жилдээ хүүхдүүдэд хичээлийн хэрэгсэл хандивлалаа.
Тус нийгэмлэгийн тэргүүн П.Төмөрхуяг тэргүүтэй гишүүд нийслэлийн Баянзүрх дүүргийн 24 дүгээр хорооны амьжиргааны түвшин доогуур 50 өрхийн 6-9 настай хүүхдүүдэд үүргэвч, хичээлийн хэрэгсэл бэлэглэв.
Япон сурагчдын хэрэглэдэг уг цүнх нь хүүхдийн эрүүл мэндэд тустай, нуруунд ачаалал өгдөггүй, усны хамгаалалттай, хөдөлгөөнд саад учруулахгүй байхаар үйлдвэрлэгджээ.