“Номоо солилцъё” өдөрлөг 9-р сарын 2-нд болно

2017 оны 09-р сарын 01 өдөр, 10 цаг 55 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nom

Нийслэлийн Соёл, урлагийн газар, Д.Нацагдоржийн нэрэмжит Улаанбаатар хотын нийтийн төв номын сантай хамтран “Номоо солилцъё” өдөрлөгийг өнгөрсөн 1 дүгээр сараас эхлэн сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулсаар байгаа билээ.

   Нийслэлийн иргэд цуглаж өөрт байгаа номоо сарын хугацаатай бусадтайгаа солилцож уншихаар эхлүүлсэн тус өдөрлөг сар бүрийн эхний долоо хоногийн Бямба гаригт уламжлал болон зохион байгуулагдахаар товлогдсон нь ийнхүү 9-р сарын 2-ны Бямба гаригийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах гэж байна.

   Эрхэм уншигч та бүхнийг 9-р сарын 2-ны Бямба гарагийн 12:00-14:00 цагийн хооронд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах “Номоо солилцъё” өдөрлөгт хүрэлцэн ирж, өөрт байгаа уншсан номоо өөр сонирхсон номоороо солилцохыг урьж байна.

Энэ удаагийн өдөрлөгт Номтой оюуны ирээдүй ТББ -аас
1. Хэлэлцэх ном: “Өвгөн тэнгис хоёр”
2. Номтой АХА тэмцээн зэргийг зохион байгуулах гэж буйг дуулгахад таатай байна.

Хамтран ажиллаж буй байгууллага:
*****Hello UB ТББ
*****Номтой оюуны ирээдүй ТББ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх