Хичээлийн шинэ жилийн нээлтийн үед сургууль, цэцэрлэгийн орчимд 290 алба хаагч үүрэг гүйцэтгэнэ

2017 оны 09-р сарын 01 өдөр, 09 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam000

2017-2018 оны хичээлийн шинэ жилийн нээлтийн үед нийслэл хотод байрлах төрийн болон төрийн бус эзэмшлийн их, дээд , ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг орчимд хүүхэд багачууд, иргэдийг замын хөдөлгөөнд ая тухтай, аюулгүй зорчих нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, ослоос урьдчилан сэргийлэх чиглэлээр 290 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэх юм.

Нээлтийн үеэр жолооч та Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслээ бусдын хөдөлгөөнд саад учруулан байрлуулахгүй байх, бага насны хүүхдээ автомашины арын суудалд хамгаалах бүс, суудлыг хэрэглэж зөв тээвэрлэх, явганаар замын хөдөлгөөнд оролцохдоо бага насны хүүхдээ гараас нь хөтөлж  эсвэл тэвэрч  оролцох, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг Замын цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх