Эрээн хотод Монгол иргэдэд зориулсан хуульзүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв нээгдлээ

2017 оны 08-р сарын 31 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
21167661_1416718741708511_1334967451042667817_o

БНХАУ-ын Эрээн хотод зорчиж буй монгол иргэд хятадын хууль тогтоомжийг мэдэхгүйгээс гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал цөөнгүй гардаг тул Монгол Улсаас Эрээн хотод суугаа Консулын газраас санаачлан Эрээн хотын Ардын Засгийн ордны Хууль зүйн товчооны дэмжлэгтэйгээр монгол иргэдэд зориулсан хууль зүйн үнэгүй зөвлөгөө өгөх төв 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдөр нээгдэн үйл ажиллагаагаа эхлүүллээ.

Тус төвд монгол хэлтэй, кирилл үсэг мэддэг хуулийн ажилтан ажлын өдрүүдэд 0830-1800 цагийн хооронд монгол иргэдийг хүлээн авч, БНХАУ-ын эрүүгийн болон иргэний хууль тогтоомжийн талаар үнэгүй зөвлөгөө өгөхөөр болсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх