Үерт урсаж байсан хүүг аварсан таван иргэнийг шагнажээ

2017 оны 08-р сарын 28 өдөр, 17 цаг 43 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
huu

Энэ сарын 14-нд Орхон аймагт орсон хүчтэй аадар бороо, мөндөрийн улмаас үерийн усанд урсаж байсан 15 настай н.Мандуул хүүг Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ уснаас гаргаж авах гээд хүчрэхгүй байх үед ИТХ-ын төлөөлөгч, Шанд багийн иргэн Э.Цагаанхүү багийнхаа нөхцөл байдалтай танилцаж явж байгаад таарсан байна. Ингээд Ж.Баатарын машинаас олс авч хүүг аварчээ. Хүүгийн амийг аварсан таван иргэнийг аймгийн Засаг даргын захирамжийн дагуу шагнажээ.

Орхон аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр тус аймгийн Шанд багийн иргэн Э.Цагаанхүү, Эрдэнэ багийн иргэн Ж.Баатар, Д.Амарсайхан, Даваат багийн иргэн Ш.Гомбо, Яргуйт багийн иргэн С.Отгон-Эрдэнэ нарыг “Хүндэт тэмдэг”, мөнгөн шагналаар тус тус шагнасан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх