Шөнөөр хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаатай танилцлаа

2017 оны 08-р сарын 28 өдөр, 13 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
10019

БОАЖ-ын сайд Д.Оюунхоролын А/54 дүгээр тушаалын дагуу салбарын яам нийслэлийн холбогдох газруудтай хамтран  Туул голын хамгаалалтын бүсэд хайрга олборлож буй компаниудын үйл ажиллагаанд үе шаттай шалгалт хийсэн. Шалгалтаар байгаль орчныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй, тусгай зөвшөөрөл бүхий ашиглалтын талбай нь голын хамгаалалтын бүстэй давхардсан, 3 жилийн хугацаанд газрын хэвлийн ашиглаж эхлээгүй аж ахуйн нэгжүүд тогтоосон юм.  Улмаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ноцтой зөрчил гаргасан 96 компанийн түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцалсан билээ. Үүнтэй холбогдуулан БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг шөнийн эргүүл хийж, хайрганы компаниудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.

Хан-Уул дүүргийн XIII хороо буюу Био комбинат, Шувуун фабрикийн иргэдийн зүгээс шөнө дөлөөр хайрга, дайрга тээвэрлэж буй талаар удаа дараа гомдол гаргасаар ирсэн. Ажлын хэсгийнхэн эхний ээлжид хайрга тээвэрлэж буй 15 автомашиныг зогсоох арга хэмжээ авсан бөгөөд ноцтой зөрчил гаргасан 5 тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллагын дүгнэлтээр журамласан юм. Мөн тусгай зөвшөөрлийг нь цуцалсан лицензийн талбайн байдалтай танилцах үеэр 2 аж ахуйн нэгж хууль бусаар үйл ажиллагаа явуулж байхтай таарсан. Тухайлбал, “Бат-Адар”, “Эх-Дэлгэр-Мөрөн” компаниуд эрх бүхий байгууллагуудын шийдвэр гарснаас хойш буюу хууль бусаар хайрга олборлож байхтай таарсан. Тиймээс Ажлын хэсгийн бүрэлдэхүүн холбогдох шийдвэрүүдийг танилцуулж, үйл ажиллагааг газар дээр нь зогсоох арга хэмжээ авлаа.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. иргэн
     (103.26.195.***)
    2017/08/30 15:30

    Нөгөө их олон монгол нэр зүүсэн байгууллагууд хаачиваа алттай газар очдог нь үнэн үү энд чинь ч гэсэн монгол газрын хөрс шорооны асуудал яригдаж байна Арслан бээжин шинжээ мэтийн нөхдүүдээ ажилдаа орооч ээ голын ус урсац сүйдэж байна шүү дээ

    (0) (0)