Нийслэлийн Өргөө Амаржих газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Наранцацралт “Япон улсын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд Япон Улсын Засгийн газраас 58 мянган ам.долларын санхүүжилт орж ирж байна. Энэ нь Нийслэлийн Өргөө Амаржих газрын А, Б, Ц, Д хэсгийн дээврийн засварын ажилд зарцуулагдах юм.
Дээврийн нөхцөл байдал одоогийн байдлаар шаардлага хангахгүй, бороо орохоор ус дусдаг байдалтай байгаа. Үүнд даруй засвар хэрэгтэй байгаа.
Манай эмнэлэгийн зүгээс “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-т төсөл бичиж оролцсон. Энэ төсөл нь шалгарч, засварын үйл ажиллагаа хийгдэх болсонд бид туйлын их баяртай байна” гэлээ.
Өргөө амаржих газрын дээврийн засварын ажил наймдугаар сарын 20-оос эхлэн сарын хугацаатай хийгдэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.
Арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока, Япон улсын ЭСЯамны 2-р нарийн бичгийн дарга Ёкояма Такаши, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Цүйки Мао, Япон Улсын ЭСЯ “Өвсний Үндэс” буцалтгүй тусламжийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн С.Сувдаа НӨАГ-ын төлөөлөгч нар оролцжээ.