Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх арга хэмжээ авахаар шийджээ

2017 оны 08-р сарын 11 өдөр, 11 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
th (2)

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш нар нэгдэн, цалингаа нэмүүлэх арга хэмжээ авахаар шийджээ.

Багш М.Мөнхтуяа Одоогийн байдлаар багш нарын цалин маш бага, хаанаа ч хүрэхгүй байгааг нийгэм даяараа мэдэж байгаа шүү дээ. Бид зуны амралтын мөнгөө аваад, шууд цалингийн зээлэнд өгөөд таардаг нь үнэн. Багш нар маш их стресстэй, ямар ч амьдралын баталгаагүй амьдарч байна. Тийм учраас би сэтгэлийн бухимдлаа илэрхийлж багш нарын группт пост бичсэн. Бичсэн пост маань нийт багш нарт дохио өгч, жагсах хүртэл үйл ажиллагаанд нэгдэх эхлэл болсон юм. Миний санаа бодлыг дэмжиж, энэхүү цалин нэмэгдүүлэх жагсаалд нэгдэх хүсэлтэй арван мянган багш одоогоор нэгдээд байна. Түүнчлэн энэ удаад 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр Удирдах зөвлөлөө байгуулж, эхний ээлжинд нийслэл болон хөдөө орон нутгийн багш нарын гарын үсгийг цуглуулан, Засгийн газарт цалингийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх шаардах бичиг хүргүүлэхээр болсон. Энэхүү шаардах бичигт ямар нэгэн хариу өгч, шийдвэртэй алхам хийхгүй бол дараагийн шатанд шилжинэ гэлээ.”

Засгийн газрын зүгээс энэхүү шаардлага болон багш нарын нийгмийн асуудалд анхаарч бодит алхмууд хийхгүй бол зохих зөвшөөрлийн дагуу тайван жагсаал хийхээр төлөвлөж байгаа юм байна. Түүнчлэн нийгэмд үнэн зөв мэдээлэл өгч, багш нарын өнөөгийн асуудлыг дэлгэж хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд зарлахаар болсон байна.

Тэрээр хэвлэлийн бага хурлын өдөр хараахан товлогдоогүй байгаа хэдий ч ойрын өдрүүдэд зарлана. Бид нарын хамгийн эхний эрх зөрчигдөж байгаа асуудал цалингийн асуудал л байна. Гар дээрээ 500 мянган төгрөг авч байгаа багш хүн өнөөдрийн энэ нийгэмд яаж амьдрах вэ. Захын үйлчлэгч энэ хэмжээний цалинг хангалттай авч байна шүү дээ.

Тэгэхэд ардын багш энэ цалинг авч, талыг нь цалингийн зээлэнд өгөхөөр үлдсэнээр нь амьдралаа яаж ч зохицуулах арга байхгүй шүү дээ. Хэрэв цалин нэмэхгүй бол багш нарын төлөөлөл талбай дээр тайван жагсаж Засгийн газарт сануулга өгнө. Тэгээд энэ асуудлыг авч хэлэлцээд цалин нэмэхгүй бол хичээл хаялт зарлана. Одоогийн байдлаар нөхцөл байдлаа үнэлээд хуралдаад явж байна” хэмээн мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. bagshiin ehner
     (66.181.160.***)
    2017/08/12 21:05

    Minii nuhur bagsh hun. 28 jil bagshilj baigaa. Angi daalt zereg enee teree nemegdel baidaggui Tatvaraa tuluud gar deeree 450-470000 tugrug avdag. hashaa baishingiin zeelend sar bur 500000-g ugnu. Bi uuruu grupptei . Minii gruppees 30000- 50000-g sard nemj avna. hamt olon ni oluulaa bolohoor hun uvdsen nas barsan ene ter geed zarim sard neleel mungu handiv tuslamjind yavna. Amijirgaanii zardal hasahtai garah tohioldol zunduu Iim amidraltai ger bul zunduu bii. zaluu bagsh nar bur hetsuu baidag gesen

    (0) (0)