Зөвхөн монгол улс төдийгүй, дэлхийн томоохон хотууд агаарын бохирдолтой тэмцсээр байгаа билээ. Агаарын бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй бодлогоороо амжилт олсон орнууд хөгжлийн түүчийд явж байгаа хэмээн үнэлэгдэх болоод байгаа цаг үе. Үүнд манай урд хөрш болох Хятад улс агаарын бохирдлын эсрэг авч хэрэгжүүлээд буй бодлого нь нилээн ухаалаг шийдэл байж чадсан бололтой.
Тэрхүү ухаалаг шийдэл нь цахилгаан машины хэрэглээг эрчимтэй нэмэгдүүлэх аж. Үүнтэй уялдуулан өдөрт 500 цахилгаан машин цэнэглэх хүчин чадалтай зогсоол нээсэн байна. Жолооч нар ухаалаг утсаараа төлбөрөө төлж, цэнэглэх 30 минутын хугацаанд амралтын өрөөнд тав тухтай амрангаа зурагт үзэх боломжтой юм байна. 2020 он гэхэд 900м радиус тутамд ийм цэнэглэх зогсоол барьж байгуулах төлөвлөгөөтэй байгаа юм байна.