Жил бүрийн наймдугаар сард уламжлал болгон тэмдэглэдэг эрүүл мэндийн салбарын ажилтны баярыг тохиолдуулан өнөөдөр Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч тангараг өргөлөө. Эмчийн ёс зүй, төрийн хуулийг чандлан сахиж, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрдэм чадал, энэрэх сэтгэлээ харамгүй зориулахаа тэд амлалаа. Шинэ, залуу эмч нарыг тангараг өргөсний дараа тус төвийн шилдэг эмч, ажилтнуудыг шагнаж урамшуулсан бөгөөд эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брэндийн гарын бэлгийг гардуулан өглөө.
Жил бүр зохион байгуулагддаг Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдөр болох 8-р сарын 09-ныг тохиолдуулан Монгол Улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах нэн хариуцлагатай үйлсэд оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн ахмадууд болон одоо хүчин зүтгэж буй эрүүл мэндийн салбарын нийт ажилтнуудыг шагнаж урамшуулан, эрүүл мэндийн салбарын хүндэт цол тэмдэг болон “Wenger” брендийн гарын бэлгээр мялаалаа. Түүнчлэн Нийслэлийн түргэн тусламжийн төвийн 67 эмч нар тангараг өргөсөн аж.
Эрүүл мэндийн салбарын ажилтны баярын өдрөөр Баянхошууны замд 40 тоннын контейнерт даруулан осолд өртсөн нэг гэр бүлийн таван хүний амийг аварсан Сонгинохайрхан салбарын гуравдугаар ээлжийн их эмч Б.Түмэнбаярыг “Нийслэлийн эрүүл мэндийн салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасан юм.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өнгөрөгч долдугаар сард 184.700 хүнд үйлчилснээс 80%-д нь эрүүл мэндийн яаралтай тусламж, үйлчилгээг 20 минутын дотор хүргэсэн амжилт тогтоожээ.
Нийслэлийн түргэн тусламжийн төв нь өдгөө 410 ажилтантай ба 167 нь их эмч, 120 нь жолооч юмсанж. Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд өдөрт 46 машин гаргадаг бол 167 эмч хоёр ээлжээр ажилладаг байна.
103 эмч нар зарим нь даанч эмч гэхэд хэцүү жолооч шиг зөөх л үүрэгтэй
2 ээлжээр ажилдаг 20 минутанд очдог гэнээ.2 цаг хүлээгээд ч ирдэггүй шүү.Дарга Пүрэвдаш гэж хогын новшийг солихгүй бол 103 хөгжихгүй.