Монголчууд бидний дунд Түвд нэртэн олон бий. Утгачлаад орчуулахаар их сүртэй нэртэй улсууд байх нь бий. Харин 60 тэрбумын асуудалд бас нэг Түвд нэртэн бий.
2016 онд үнэмлэхүй ялалт байгуулж байсан МАН-ын нэр хүндийг нууц гэсэн нэр шороотой хутгачих шиг боллоо. Учир юу вэ гэвэл Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуй. Энэ нэрийг утгачлан орчуулбал “Нууц хураангуй” гэх аж.
Үнэхээр түүнийг нууц ихтэй хүн гэдэг. Нууц уулзалт зохион байгуулна, төрийн албан тушаалыг наймаалцах гэж ч үзсэн хүн шүү дээ.
Тэгэхээр “нууц” гэдэг нэртэйгээсээ болоод саяын сонгуульд намаа ялагдахад хүргэсэн Ц.Сандуйгийн нэрнээс ёозгүй энерги цацарсанаас болсон байх вий.
Тиймээс намууд удирдах албан тушаалд томилж байгаа хүмүүсийнхээ нэр, түүний утга агуулгыг нь судалж томилдог баймаар юм. Угийн нууц гэсэн нэртэй хүн чинь бүхнийг нууж хаах нь дамжиггүй.
Цэнзүргүй цорын ганц 2-р сувгийн телевизид өгсөн Ц.Сандуй эрхмийн өмнөх ярилцлагыг дахин хүргье.