Хүний эрхийн хуульч М.Ичинноров “УИХ-ын гишүүний холбогдсон болохоор АТГ хаацайлж байна”

2017 оны 08-р сарын 09 өдөр, 15 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүний эрхийн хуульч, өмгөөлөгч М.Ичинноров болон Хүчингийн хэрэгт холбоотой хохирогч 25 настай Н-н эгч Ч.Саранзаяа нар АТГ-аас Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн талаар гаргасан шийдвэрийн талаар мэдээллээ.

Хүний эрхийн хуульч М.Ичинноров  “УИХ-ын гишүүн Д.Гантулга хүчингийн хэрэгт холбогдоод багаггүй хугацаа өнгөрч байна.

Энэ хугацаанд цагдаа, прокурор, авлигатай тэмцэх газарт хандсан. 7-р сарын 27-нд АТГ-д өгсөн өргөдлийн хариуг тав хоногийн дотор шалгаад гишүүн Д.Гантулгатай холбоотой авлигалын үйлдэл илрээгүй гэсэн байна. Дараа нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгах үндэслэлтэй тул прокурорт шилжүүлээд нийслэлийн прокурор нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс рүү эрүүгийн хэрэг үүсгэх шалгах мэдэгдэх хуудас явуулсан  байна.  Энэхүү хариу албан ёсоор бидэнд ирээгүй байгаа. АТГ тавхан хоногийн дотор шаардлагатай чухал гэрчүүдийг дуудахгүйгээр энэ хариугаа гаргасан. Шаардлагатай гэсэн  тохиолдолд  сар жилээр сунгаад прокурорт сунгуулаад шалгаж болдог. Эндээс харахад УИХ-ын гишүүний холбогдсон болохоор АТГ хаацайлж байна.  

Цагдаа  шаардлагатай бүх баримтуудаа шалгаж хамгийн сайн ажиллах болов уу гэж бодож байна. УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд Д.Гантулгыг эргүүлэн татах хүсэлтийг өнөөдөр хүргүүлнэ” гэлээ. 

Хохирогчийн эгч Ч.Саранзаяа “7-р сарын 20-нд Баянзүрх дүүргийн прокуророос гарсан хариунд шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан шинжилгээний дүгнэлт хууль зөрчөөгүй байна. Тийм учраас эрүү үүсгэхгүй  гэсэн. 

Сүхбаатар дүүргийн цагдаагийн газар луу шилжсэн. Эндээс харахад БЗД-ийн прокурор ажлаа хийгээгүй нь харагдаж байна. Би уг нь АТГ-д их итгэж байсан. Прокурор надад  хэлэхдээ авлигал өгсөн авсан нь илэрсэнгүй гэдэг хариу өгсөн.

Миний нүүр номыг хаагаад хуурамч хуудаснууд үүсгэж байна. Хуулийн байгууллагууд яг үнэндээ иргэнийхээ талд ажилладаггүй юм байна. Залхаан цээрлүүлэх  маягтай л хэргийг шалгах явдал болж байна.  Би мөнгөний төлөө явсан бол энд суухгүй. 500 сая төгрөг авсан бол би өнөөдөр ингэж явахгүй. Би Д.Гантулгыг оюутны холбоонд байдаг байхдаа таньдаг байсан” гэх мэдэгдэл хийлээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 3 сэтгэгдэлтэй
  1. Anonymous
     (103.10.23..***)
    2017/10/27 17:41

    Хохрогчийг гүтгэж байгаа эрх мэдэлтэн нар даанч дээ Цагдаа ийм болчох гэж Хулгайч нарын төр оршин байхад үнэн гэж байхгүй дээ АМЬ НАСААРААТӨЛӨӨСЛӨН ТЭЦЭЖ БАЙЖ ХУЛГАЙЧ НАРААС АРДТҮМЭН ТӨРӨӨ САЛГАЖ АВХ БОЛОХ НЭЭ ДЭЭ 300 гаадхулгайч аруурчин гэр бүлийг устгах хэрэгтэй

    (0) (0)
  2. иргэн
     (27.123.214.***)
    2017/09/12 00:04

    Одоо болимоор юм. Шоучин хүүхэн шоучин ИХ гишүүн хоёр банзалдаал биз. Үй олон жижиг охидын эрх ашиг хохирч байхад хөгжин хүүхний хүчингийн төлөө юун завтай юм

    (0) (0)
  3. CARA
     (203.91.118.***)
    2017/08/23 21:55

    YUM OLJ DOLOOHNUU HVCHINDVVLSEN GEH GICHII MINEE.O

    (0) (0)