Хуульч Ц. Баасандорж: У.Хүрэлсүхийг зохион байгуулалттайгаар дагасан тухай мэдэгдэл өглөө

2017 оны 08-р сарын 09 өдөр, 14 цаг 13 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол улсын Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  ахлах зөвлөх Энх-Амгалан, Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр, хуульч  Ц. Баасандорж  нар цаг үеийн асуудлаар мэдэгдэл өглөө.

gggggg

Хуульч Ц.Баасандорж 2017 оны тавдугаар сараас нэр бүхий 6 иргэн, гэрээт харуул хамгаалалтын компаниа зохион байгуулалттайгаар  Монгол Улсын Засгийн газрын  шадар сайд У.Хүрэлсүх сайдыг дагасан, мөрдсөн үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ тухай  АТГ, ТЕГ-т 2017 оны долдугаар сард гомдол гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэл уг байгууллагууд ямар нэгэн дорвитой  үйл ажиллагаа явуулсан асуудал байхгүй байна. Энэ зохион байгуулалтай явуулж байгаа үйл ажиллагаа нь шинээр хэрэгжиж байгаа эрүүгийн хуулийн тусгай ангид заасан таван төрлийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. 

Энэ нь эрүүгийн хуулийн 19-р зүйлийн.19.2-т заасан төрийн эрхийг хууль бусаар авах саатуулах гэмт хэргийн шинжтэй үйлдэл.19,3-т заасан төрийн өндөр албан тушаалтны амь биед халдах  гэмт хэргийн  шинжтэй үйлдэл. Экстремист гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байгаа. Монгол улсын шадар сайд У.Хүрэлсүхийг дагасан, мөшгөсөн таван гэмт хэргийн дөрөв нь төрийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн хүмүүс одоог болтол шийтгэлээ хүлээхгүй байгаа нь хуульч хүний зүгээс шүүмжлэлтэй хандаж байгаа. Энэ нь өөрөө Тагнуулын ерөнхий газар болон Авлигатай тэмцэх газар нь эрүүгийн хуульд заасны дагуу тав хоногийн дотор хэрэг үүсгээд шалгаад хариу хэлэх ёстой юм. Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хэрэг үүсгээгүй нь  хууль бус үйлдэл гаргаж байна гэж хардах үндэслэл болж байна.  

Дараагийн асуудал нь уг хэргийн харьяаллыг авлигатай тэмцэх газар тогтоож өгөөч гэсэн хүсэлтийг  Улсын Ерөнхий прокурор Энх-Амгаланд гаргасан. 

Уг хэргийн цорын ганц гэрч болох Батболдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж өгөөч. Энэ хүний дэлгэсэн мэдээлэл бол Монгол Ардын намыг хамгаалж байгаа хүчний байгууллагад ажилладаг нөлөө бүхий улс төрчтэй холбоотой маш ноцтой мэдээллийг дэлгэсэн учраас өнөөдрийг хүртэл гэрч, хохирогчийн хамгаалалтад аваач гэсэн хүсэлт гаргасан.

Цаашид тагнуулын байгууллагын ажилтнууд буцаалт авахаас зугтсан, солигдсон тохиолдол гарсан. Энэ асуудалд улс төрийн нөлөө байгаа юм биш биз гэсэн хардлага гарч байна. 

ЦЕГАТГ, ТЕГ нэг сарын хугацаанд 30 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг биелүүлсэнгүй. Тиймээс төрийн өндөр албан тушаалтнууд энэ хэрэгт нөлөөлж байгаа гэж хардаж байна” гэсэн юм.

 ggggg

 Шадар сайд У.Хүрэлсүхийн ажлын албаны  Ажлын ахлагч А.Үйлстөгөлдөр

“У.Хүрэлсүх сайд бол Засгийн газрын гишүүн. Засгийн газрын гишүүнийг биед халдах тагнаж чагнахад Засгийн газраас анхаарах ёстой. Өнөөг хүртэл нэг сар болчихоод байхад  нэг ч удаа Засгийн газраас ямар ч зүйлс ярьсангүй, мэдээлэл хийсэнгүй. Долдугаар сарын 3-ны өдөр У.Хүрэлсүх сайд МАН-ын зарим удирдлагууд гишүүд болон М.Энхболд, Ж.Эрдэнэбат нарт мэдэгдсэн байдаг. 

Монгол Улсын Шадар сайд нэг ч хоног амралтгүй ажилладаг. Түймэртэй, галтай, зудтай зууралддаг гэдгийг мэдэж байгаа.

Өчигдөр У.Хүрэлсүх сайд үүнийг өөрөө зохион байгуулсан гэх мэдээлэл явж байна. Өөрөө зохион байгуулсан бол яагаад 6 гэрчтэй 10-аад холбогчтой байгаа юм. Яагаад Засгийн газрын гишүүнийг  бусад нь өнөөдрийг хүртэл авч хэлэлцэхгүй байна вэ. 

Бид энэ бүхнийг хууль хяналтын байгууллагууд ёс журмаар нь шалгахыг хүсэж байна. Энэ бол ганцхан Шадар сайдтай холбоотой асуудал биш. Монгол Улсын томоохон асуудал болоод байна. Өнөөдөр Засгийн газрын гишүүнийг мөрдөх, тагнах, гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм бол энгийн иргэнийг яах вэ” гэсэн тус тусын мэдэгдлээ хийжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 5 сэтгэгдэлтэй
  1. Үйлстөгөлдөр
     (202.9.43.2.***)
    2017/09/06 08:03

    Ажилгүй залуусд мөнгө хэрэгтэй учир гэрчээр ажиллах сонирхол их байдаг юм билээ

    (0) (0)
  2. Цагдаа хүчний хямдхан лалруудад
     (165.227.6..***)
    2017/08/09 19:25

    Хэнд ч ер нь хүнийг дагуулах эрх байхгүйшдээ. Дагасан барьсан гээд байгаа хүмүүс нь захиалсан хүмүүс нь тодорхой байхад одоо хүртэл чимээгүй байгаа нь өнөөдрийн Монгол улсын минь эмгэнэл. Хятдууд төрийн толгойд гархаар ийм л юм болж байгаамдаа

    (0) (0)
  3. Зочин
     (139.59.41..***)
    2017/08/09 19:13

    Төрд шургасан бууны нохойнуудыг, авч хэлэлцээгүй Тагнуул Цагдааг, тушаал өгсөн улс төрчдийг бүгдийг нь Хүрэлсүх гараад шоронд суулгаарай

    (0) (0)
  4. A
     (202.131.24.***)
    2017/08/09 18:25

    namiin dargiin suudaliin tuluu nam dotoroo hagaral uusgej suuldee buur iim yvuurgui hereg zohiojil bdg erunhii said Erdenebat odo bolisn der bzde

    (0) (0)
  5. ӨГӨӨМӨР
     (202.131.24.***)
    2017/08/09 18:21

    ШУДАРГААР ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ …ТЭМЦЭХ ХЭРЭГТЭЙ УЛС ТӨР ЦЭВЭР БАЙЖ Л УЛС ОРОН ХӨГЖИХ БОЛНОО …ХАРИУЦЛАГА ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ

    (0) (0)