Онцгой байдлын ерөнхий газраас Увс аймгийн Тариалан сумын Тарвагатай багийн /сумын төвөөс зүүн урд зүгт 34 км-т/ “Оорог” гэдэг газар өчигдөр /08.06/ 13:27 цагт 4.7 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлсэн байна.
Аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан сумын Засаг даргын Тамгын газрын даргын мэдэгдлээр “иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй, хохирол учраагүй” гэсэн байна.