Хоёр жил гаруй хугацаанд бүтээгдэж Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, зүтгэл чармайлтын хүчээр амжилттай бий болсон “Мора” 3D хүүхэлдэйн кино Монголын технологийн салбарт болон кино урлагт энэ төрлөөр анхны шанг татаж буйгаараа өндөр ач холбогдолтой юм.
Амжилт студын чадварлаг, бүтээлч, хөдөлмөрч залуусын ур ухаан, идэвхи зүтгэлээр амжилттай мэндэлсэн “Мора” 3D хүүхэлдэйн кино ирэх сард кино дэлгэцнээ нээлтээ хийхээр товлогдоод байна.
“Мора” хүүхэлдэйн кино нь 1 цаг 15 мин үргэлжлэх бөгөөд Улаанбаатар хотод өрнөх өнөөгийн амьдралаас сэдэвлэсэн “Том-Амжилт” компанийн анхны зөгнөлт бүтээл гэдгээрээ онцлог юм.
Киноны найруулагчаар Найруулагч: Чулуунмөнхийн Отгонбаяр, Продюсер: Жаргалсайханы Шижир, Зохиол: Г.Анхбаяр нар ажиллажээ.
Киноны үйл явдал Тэргэл хэмээх өөрөөсөө өөр хүнийг хайрлаж, хүндэлдэггүй зожиг зохион бүтээгч залуу “Мора” гэх нисдэг робот бүтээнэ. Гэвч зохион бүтээгчийн шинэлэг үйлдлийн системд санаархсан Томоо хорон санаа гаргаж, муу бүхнийг үйлдэнэ. Тэргэл, Шүрээ хэмээх бүсгүйд сэтгэлтэй болох боловч киноны үйл явцад “Мора’-ийн үйлдлийн систем алдагдаж, дурлалт бүсгүй нь сураггүй алга болсноор цааш адал явдлаар дүүрэн үргэлжлэх билээ.
Бүх ээдрээт асуудлуудын зангилааг тайлж, робот, дурлалт бүсгүйгээ хэрхэн аврахыг үзэгч та бүхэн уг киноноос үргэлжлүүлэн үзээрэй.