Түүний оронд АНУ-ын иргэн болохыг хүсэгчдийн дунд сонгон шалгаруулалт явуулахыг санал болгожээ. Ингэснээр өндөр боловсролтой, англи хэлтэй, мэргэжлийн ажилчдад иргэншил олгох магадлал өндөрсөнө гэж тэрбээр үзэв. Доналд Трамп сугалаагаар Америкийн иргэншил олгодог явдлыг үгүй хийх хэрэгтэй гэжээ.
Доналд Трамп сугалаагаар Америк иргэншил олгодог явдлыг үгүй хийх хэрэгтэй гэсэн байна. Ингэснээр өндөр боловсролтой, англи хэлтэй, мэргэжлийн ажилчдад иргэншил олгох магадлал өндөрсөнө. Энэ нь Америк улсын ядуурал буурч, цалингийн хэмжээ нэмэгдэж, татвар төлөгчдийн олон тэрбум доллар хэмнэгдэнэ, зах зээл дээрх өрсөлдөөн нэмэгдэнэ хэмээн Трамп мэдэгжээ.
Мөн санал болгож буй хуулийн төслөө АНУ-ын цагаачлалын тогтолцоонд сүүлийн 50 жилд хийгдэж буй томоохон шинэчлэл хэмээн нэрлэв. Хэрэв энэ хууль батлагдвал АНУ-д цагаачлан суух зөвшөөрөл авдаг хүмүүсийн тоо ойрын 10 жилийн дотор 50 хувиар буурна гэжээ.