Өмнөговь аймагт “ Эко Жорлон” төсөл хэрэгжиж байна

2017 оны 08-р сарын 04 өдөр, 13 цаг 59 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
eco

Нутгийн шийдэл сангийн дэмжлэгтэй Өмнөговь аймгийн Даланзадгад хотод Эко-Өмнөговь төсөл хэрэгжиж байна.Уг төслийн хүрээнд иргэдэд 2 удаагийн үнэ төлбөргүй эко жорлонгийн талаарх цогц мэдээлэл өгөх юм.

Эко жорлон гэж юу вэ?

Энэ ертөнц дээрх амьд бие организмууд бүгд л амьдрахын тулд байгаль эхээсээ хооллож эргүүлээд боловсруулан гаргадаг. Тэр боловсруулан гаргаж буй өтгөн байгальд хор болж ялангуяа хөрсийг асар ихээр бохирдуулж байгааг тэр бүр хүмүүс мэддэггүй. Үүнээс үүдэн амьдарч буй орчны бохирдлоос болж элдэв халдварт өвчин тусаж байна. Дэлхийн 00-ын холбооноос гаргасан судалгаагаар өнөөдөр хүн төрөлөхтний 2.5 тэрбум нь сайжруулсан ариун цэврийн байгууламжийн дутагдалтай байна. Тэдний 1.1 тэрбум хүн ил задгай бие засдаг байж. Ийм учраас байгаль орчин бохирдож сайжруулсан ариун цэврийн байгууламжгүй улс орнуудад 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдэл хамгийн өндөр байгаа юм. Тэгвэл монгол хүний сэтгэлгээ амьдралын хэв маяг үүнтэй зохицохгүй байх талтай. Өөрөөр хэлбэл бохир ажил гээд тоохгүй өтгөнөөр бордоо хийгээд ашиглана гэхээр сэтгэлд нь буухгүй байх. Гэвч бид өнөөдөр модон жорлонгоос гадна бие ил задгай бие засч түүгээр бохирдсон тоостой агаараар хээв нэг амьсгалан амьдарч байгаа гэдгээ ухаарах ёстой. Тэр бохирдсон хөрс шороон дээр нь үр хүүхдүүд маань тоглож наадан өсч өндийж байна гэдэг нь эмгэнэл юм. Хамгийн гол нь өнөөдөр хөрс бохирдуулагч, өвчин түгээгч модон жорлонгоос хэрхэн ангижрах байгаль орчинд хэрхэн ээлтэй ялгадсаа хаях вэ? Гэдэг оновчтой шийдэл Монголчууд бидэнд хэрэгтэй байна. Харин та бүхэнд “Эко жорлонг” танилцуулж байна. Уг жорлон дээрх асуудлыг цогцоор нь шийдсэн бөгөөд битүүмжлэл сайтай бүхээгтэй, агааржуулагч хоолойтой хөрсний нөхцөлөөс хамааран нүхийг энгийн болон хүчитгэж доторлосон ариун цэврийн байгууламж юм. Хамгийн гол нь хөрс болон агаарыг бохирдуулахгүй байдлаар шийдэж өгсөн нь эко жорлонгийн давуу тал юм. Энгийн жорлонтой харьцуулахад үнэр ялаа эрс бага. Усны эх үүсвэр шаардлагагүй, материалын олдоц сайн барихад хялбар, битүү доторлосон тохиолдолд дахин нүх ухах шаардлагагүй уламжлалт жорлонтой ижил тул хэрэглээ үйлчилгээ энгийн энэхүү жорлонг та өөрийн хүссэн нөхцөлөөр барьж болох юм. Эко жорлонгийн тухай дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Эко-Өмнөговь пэйж хуудсанд хандана уу. Бидний үр хүүхэд эрүүл сайхан байгаль орчинд өсөж торних эрхтэй.

Мазаалай баг Эко-Өмнөговь төсөл.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх