Нийслэлийн нутаг дэвсгэрт газрын ургамал, шарилж, зэрлэг ургамлыг устгах, тархалтыг хязгаарлах ажлын хүрээнд “Хог хаягдлын тухай” өдөрлөг өрнүүлж байгаа билээ.
“Хог хаягдлын тархалтыг хязгаарлах” үйл ажиллагаанд иргэдийн бүлгүүд, аж ахуйн нэгж байгууллагууд, иргэд, төрийн бус байгууллагууд болон Хууль сахиулахын их сургуулийн сонсогчид идэвхтэй оролцсоор байгаа аж.
8-р сарын 3-ны Пүрэв гарагт л гэхэд нийтлэг үйлчилгээний газрууд хороодын иргэдийн бүлэгтэй хамтран нийт 320.260 м.кв талбайн шарилж, хөл газрын ургамлыг түүж, цэвэрлэжээ. Шарилж, хөл газрын ургамал түүх ажлыг хороод ирэх 9 дүгээр сар хүртэл өдөр болгон зохион байгуулж байгаа учир иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг цаашид идэвхтэй оролцохыг уриалж байна хэмээн Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээлэл хүргэлээ.