Монгол Улсын уулчид л Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж чадлаа

2017 оны 08-р сарын 04 өдөр, 10 цаг 03 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
2(1)

Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар тун саяхан Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулаад байна.

Памирын нурууны Пик Ленин (7134м) оргилд авирах сорилтыг Киргиз улсын уулчдын холбооноос туршлагатай уулчдын дунд “Mountain Spirit 2017 цугларалт”-ыг зохион байгуулсан юм. Авиралтад Хонгконг, Япон, Тайван, Иран, Монгол гэсэн зийн таван орны арван нэгэн уулчид оролцсон байна. Уг цугларалтанд оролцсон арван нэгэн уулчнаас ердөө хоёр уулчин оргилд нь гарсан юм. Тэр хоёр уулчин бол Монгол Улсын уулчид байлаа. Бусад орны уулчид уулын оргилд гарч чадаагүй байна аа.

Уулын спортын ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар “Памирын нурууны Пик Ленин  (7134м)” оргилд эх орныхоо алтан соёмбот далбааг мандууллаа. ОУХМ Ө.Батманлай, С.Болор-Эрдэнэ нар нь Завхан аймгийн “Уулсын оргил өөд” клубын уулчид  юм.

Mountain Spirit цугларалтын хүрээнд нэгдсэн авиралт хийгдээгүй, урьдаар бэлдэж зам тавиагүй бөгөөд зөвхөн үндсэн отог дээр хүргэж, уулчдыг байрлуулах асуудлыг нь шийдвэрлэсэн байна.

  Уулчдыг Монголын уулчдын үндэсний холбоо, “Сутайн бор” клуб, “Жигүүр” ХХК зэрэг олон байгууллага дэмжиж ажиллажээ.

1(1)

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх