Италийн “Giffoni Film Festival- кино наадам” нь 47 дахь удаагаа зохион байгуулагдаад байгаа билээ. Италийн Салерно хотноо энэ сарын 16-22-ны өдрүүдэд зохиогдсон бол уг наадамд дэлхийн 50 гаруй орны 500 гаруй уран бүтээлч өөрсдийн киногоо үзэгч, шүүгчдэд толилуулжээ.
Монгол улсын хувьд “Чингисийн хүүхдүүд” кино бүх насны ангилалд, “Цагаан хадаг” кино 13-15 насны ангилалд тус тус өрсөлдсөн байна. “Чингисийн хүүхдүүд” кино нь ихээхэн дээгүүр өрсөлдсөнөөр Монголын кино урлаг дэлхий дахинд танигдаж, гадаадын зах зээлд бүтээлээ хүргэх боломж нээгдэж буй явдал гэж мэргэжилтнүүд онцолжээ.