Өнгөрөгч долоо хоногт АНУ-ын конгресс, “оросын нефть-шатдаг хийн салбарын компаниудын ашиг сонирхлыг хөндсөн шинэ багц хориг арга хэмжээ гаргасныг сайшааж байжээ. Ерөнхийлөгч Дональд Трамп хуулийн төсөлд гарын үсэг зураагүй байгаа боловч ойрын үед гарын үсэг зурах бодолтой байгаа тухай дэд ерөнхийлөгч Майк Пенс мэдэгджээ.
Харин Орос улс Серебхяный Бор дахь зуслан болон Москва дахь агуулахуудад очихыг хориглож, дипломат төлөөлөгчийн газар ажиллаж буй 755 алба хаагчдыг ажлаас нь хөөхийг шаардсан байна.
АНУ-ын элчин сайдын яамны ажилтнуудын тоог цөөрүүлэхийг Орос улс шаардсаныг Америкийн бүгд найрамдах намаас сонгогдсон сенатч Жон Маккейн өөрийн Твиттерт тайлбарлахдаа “Путин америкийн дипломатчдыг хөөж байгаад гайхах зүйл алга, гэхдээ Путин болон түүний шадар хүмүүс манай ардчилалд халдсаныхаа горыг амсана” хэмээн Маккейн бичжээ.
Ene Americ yy be bysdin asuudald ordog oo bolimoor um da