2017 оны 7-р сарын 30-ны өдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард иргэдийг хэлэлцүүлэгт оролцохыг уриалсан мэдээлэл олон нийтэд цацагдсан билээ. Харин Үнлсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухайд УИХ-н гишүүн Л.Болд ийнхүү өгүүлжээ.
“Маш олон чухал хуулиудыг хэлэлцэхгүй хойш тавьж цаг зуурын асуудалд анхаарч байгаа нь харагдаж байгаа. Тухайлбал, Гэр хорооллын хууль Усан тээврийн хуулиас түрүүлж гарах учиртай. Ийм олон чухал хуулиудыг хойшлуулсан. Улс төрийн хэт том хуваагдалд ороогүй байгаа эхний жилүүдэд хүн хүний салбар байгууллага дагасан асуудал хэлэлцэж цаг алдахгүйгээр ажиллах хэрэгтэй.
Онолын хувьд олонхоороо Үндсэн хууль руу халдах бололцоотой мэт харагдавч тийм бололцоо байхгүй. Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэц, ард түмэн, сөрөг хүчний байр суурь маш чухал. Аль нэг салбарыг зохицуулж байгаа биш Монголын Үндсэн хууль учраас улс төрийн намууд, төрийн бус байгууллагууд гээд бүх оролцогчдын байр суурь чухал.Тиймээс МАН-ын яриад байгаа өөрчлөлт нийгмийг бүхэлд нь үймүүлж дахиад тогтворгүй нөхцөл байдлыг бий болгох зүйл рүү турхирсан алхам болно. Арай ч ийм зүйлд хүргэхгүй байх гэж найдаж байна.
“Ханцуй шамлаж ороод өөрсдийн эрх ашигт нийцүүлж мөнхийн олонх байх гэсэн явцуу боломжгүй эрх ашгийн төлөө өөрчлөлт хийх нь зохимжгүй.” -Л.Болд
Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж ялалт байгуулсан энэ үед сөрөг хүчний намаас Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлах боох гэсэн сонирхолтой байгаа нь тодорхой. Ард түмнээсээ сонгуулийн өшөө авах хэрэгсэл маягаар Үндсэн хуульд халдах буюу нэг ёсны тайван замын төрийн эргэлт хийх гэж байна. Үүнийг Ардчилсан нам төдийгүй эрүүл саруулаар сэтгэдэг хэн бүхэн эсэргүүцэж байгаа. Эсэргүүцэх ч ёстой.
Нэг ёсондоо ард түмэн дахиад хувьсгалаар шийднэ. Үнэхээр сөрөг хувьсгал хийгээд хуучин нийгмийг бий болгох гэж байна уу, эсвэл зөвшилцөх ойлголцох, ард түмний язгуур эрх ашгийг дээдлэх, зөвхөн Монголын эрх ашигт захирагдах зарчмаасаа татгалзах ордны хуйвалдаан маягийн үндсэн хуулийн өөрчлөлт явах гэж байна уу гэдэг сонин. Үүний эсрэг ард түмэн дахиад ардчилсан хувьсгал хийнэ. Хийхээс өөр аргагүй байдалд орж байгаа юм. Ард түмний эрх ашиг ирээдүйнхээ төлөө тэмцэхээс өөр арга байхгүй.
Түүнчлэн 60 тэрбумыг илрүүлэх, таслан зогсоох гэсэн ард түмний захиасыг өвөртөлж ирсэн Ерөнхийлөгчид үүнийг шаардах эрх бий. Энэ 60 тэрбумын асуудалд Монголын төрийг донсолгосон шударга ёсыг тогтоосон том алхам хийгдэх болов уу гэж дараагийн үйл явцыг ард түмэн маш гярхай ажиглаж харж байгаа. Энэ хаашаа эргэхээс хамаарч Үндсэн хууль тойрч маргалдах биш Монгол төрийнхөө үндсийн үндсийг аврах хариуцлагатай цаг мөч ирснийг хүн бүхэн харж байна.” гэж ярьсан байна.
ЭНД МАН 1921-2017 УМ МААНИ БАДМИ ХУМ
Дэндүү их шуналтай тун эвгүй хүн дээ одоо болсон өөрт нь бол нам түүний бодлого огт хамаагүй мөнгө газар цуглуулах нь түүний амьдралын утга учир
Дэндүү их шуналтай тун эвгүй хүн дээ одоо болсон өөрт нь бол нам түүний бодлого огт хамаагүй мөнгө газар цуглуулах нь түүний амьдралын утга учир
засгийн ажил гацаад явдаггүй бол засаж сайжруулах нь зүйн хэрэг ш дээ. Бүх намууд сайн хэлэлцэж байж шийд гаргах хэрэгтэй байх. АН алиалахаа больж үз.
нийгмийн хөгжилд ҮНДСЭН ХУУЛИЙН зарим заалт тээг саад болж тэр нь нийгэмд төр засгийн тогтолцоог гажуудуулж байгаа бол үтэр түргэн засах учиртай,,,, Үүнийг одоо байгаа МАН,АН,МАХН -НЫ ТӨЛӨӨЛӨЛ ЯАГААД ӨӨРЧИЛЖ БОЛОХГҮЙ ГЭЖ ??? ҮНДСЭН ХУУЛИЙН ДОРДОХЫН ДОЛООН ӨӨРЧЛӨЛТИЙГ ТА БҮХЭН ОЛОН ТҮМНЭЭС САНАЛ АВАЛГҮЙГЭЭР НУУЦААР БАТАЛСАН ГАШУУН ТУРШЛАГА МАРТАГДААГҮЙ ???
Одоо цаг нь болсон. Та нараар тоглуулаад 27 жил боллоо. Энэ улсынхаа байгаа царйаг хар даа. Лу гэж орсойсон баагий “Баян Монгол” корпорац чинь хаана байна? худалч
Лу. БОЛДОО Та зарчимын хувьд зөв ярьж байна. Уул нь Шинэ ерөнхийлөгч нэрээ татсан бол зүйд нийцэх байлаа. Нэгэнт галт тэрэг хөдөлж Баттулга ээлжит Монгол Улсын албан ёсны ерөнхийлөгч боллоо. Гэвч энэ хүн ерөнхийлөгч болоод юу өөрчлөх юм лав л өөрсдийн бүлэглэлийг үгүй хийж чадахгүй байх. Харин байр сууриа улам бэхжүүлж хар мөрөө арилгах нь зүйн хэрэг.
ЗӨВ ЯРЬЖЭЭ,БОЛДЫГ ДЭМЖИЖ БНА, ҮХ-Д НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ШААРДЛАГАГҮЙ,ЕС-Н ЭРХ МЭДЭЛ БАГАДААД,ЕР-Н ЭРХ МЭДЭЛ ИХДЭЭД ХЯМРААД БУЙ ЮМ БИШ,ШАЛТГААНЫГ ЭРХ БАРИГЧИД ӨӨРСДӨӨСӨӨ ХАЙЛ ДАА,ҮХ-ИЙН ЗААЛТУУДААС БОЛООД Ч ЮМ УУ,ШИНЭ ЗААЛТУУД НЭМЖ ОРУУЛАХГҮЙГЭЭР ХЯМРААД БУЙ,БОЛОХОО БАЙЧИХААД БУЙ ЮМ БИШ,ЗҮГЭЭР СУУХААР ЗҮЛГЭЖ СУУ ГЭДЭГ ШИГ ХИЙХ АЖИЛ ОЛДОХГҮЙ,БОЛОХГҮЙ БҮТЭХГҮЙ БҮХ ЮМС ҮХ-ААС БОЛООД БНА ГЭЖ ҮХ-ИАР ОРОЛДОЖ АРД ТҮМНИЙ САНАА БОДЛЫГ ӨӨР ТИЙШ ХАНДУУЛАХЫГ БОДОХЫН ОРОНД ЭНЭ ЗАСАГ,ИХ ХУРАЛД ӨӨР ХИЙХ ДОРВИТОЙ АЖЛУУД УГ НЬ ИХ Л БАЙНА ДАА,ДААНЧ ЭДНУУСЫН ТОЛГОЙ ХҮРЭХГҮЙ Л ДЭЭ.
ardchilsan namaas anh undsen huuliig uurchluhgui bol bolohgui baina geedl baisan odoo bas yachihaad baigaa ym boloo uursdud ni ashigtai baiwla uurchluh gene ashiggui bol uurchluhgui gene balai uls turiin shouchid
ard tymen MAN-tai hatuu temzeh zag bolood baigaa, ard tymen medej baigaa, ene tor irgedee basaljilj duusahgui, mulguu ard tymen gej bodsoor l baina,,,,Ih hural, namuudad ih erh medel ogson huuli garahiig hezeech zovshoorohgui ,,,,,Yndsen huulid tiim zuil baih ch esgui !!!!!!!!!!!
ТӨРИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН ХЭРЭГ ИЛЭРЧИХЭЭД БАЙХАД ЮУН ҮХ ӨӨРЧЛӨХ ВЭ?
Дандаа өөрсөд шигээ сөрөг зүйл бодох юм даа хамтраад олон түмэнтэйгээ ярилцаад ажил хийхгүй гацаах юм даа