Авто замын засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажил Улаанбаатар хотод үргэлжилсээр. Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт, Орбитын уулзвараас-Толгойтын эцэс-Үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын ажил хийгдэж байгаа билээ.
Авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэж байгаа учир 2017 оны долоодугаар сарын 31-ны 23:00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны 23:00 цагийн хооронд түр хугацаагаар хөдөлгөөнийг хязгаарлахаар болсон тухай Нийслэлийн Автозамын Хөгжлийн Газраас мэдээлэлжээ.
Тодруулбал, 21 дүгээр хорооллын гэрлэн дохиотой уулзвараас авто сургуулийн гүүр хүртэлх авто замын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хэсэгчлэн хааж, цементээр бэхжүүлсэн суурь болон асфальтобетон хучилтын ажил хийхээр бэлтгэл ажлаа хангаад байгаа юмсманж.