Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал асуулгад идэвхтэй оролцъё

2017 оны 07-р сарын 31 өдөр, 18 цаг 21 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
1484115317_6dor7vk5uv3gsmgetmku83he6u-600x401-1

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хүрээнд ард иргэдийн хэлэлцүүлэг өчигдрөөс эхэлжээ. Зөвлөлдөх санал асуулгыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон 1500 хүний дунд зохиож, зургаан төрлийн өөрчлөлтийг хийхээр болоод байгаа юмсанж.

2017 оны 5-р сарын 25-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан УИХ-д өргөн мэдүүлж байсан. Төсөл өргөн барих үеэрээ Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт нь дараах хүрээг хамарч байгааг дурдсан байжээ.

Үүнд:

  • Улсын Их Хурал, Засгийн газрын эрх мэдлийн хяналт-тэнцлийг хангах;
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн эрх, үүргийг тодорхой болгох;
  • Улс төрөөс хараат бус, мэргэшсэн, чадварлаг, нэр хүндтэй төрийн албыг бэхжүүлэх;
  • Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлэх;
  • Төрийн хариуцлага, сахилга, шударга ёсыг бэхжүүлэх, хууль хэрэгжүүлэх тогтолцоог сайжруулах;
  • Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах үүрэг бүхий Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүрэлдэхүүнийг өргөтгөх, шүүгч, Ерөнхий шүүгчийг томилох томилгооны зарчмыг тодорхой болгох гэсэн үндсэн хүрээг хамарч байна.

Санал асуулгад Монгол Улсын  18 нас хүрсэн бүх иргэнийг идэвхтэй оролцохыг уриалж байгаа билээ.

Аймаг, сум, баг, хороо бүрт өөр өөр цаг хугацаанд хэлэлцүүлэг хийхээр болсон байна. Гэсэн хэдий ч 9-р сарын 5-нд бүх нэгжээс саналыг албан ёсоор авч нэгтгэн, 9-р сарын 10-н гэхэд УИХ-д өргөн мэдүүлэхээр төлөвлөжээ.

Хэлэлцүүлэгт зөвхөн Монгол Улсын иргэд оролцоно. Гадаадад ажиллаж амьдарч буй иргэд саналаа http://forum.parliament.mn цахим хаягаар өгөх юм байна шүү.

Санал асуулгад зөвхөн Үндсэн хууль, түүний тухай заалтууд багтаж байгаа болно.

Бултаараа хэлэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдэгдээ хамтдаа идэвхтэй оролцоцгооё.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх