БОАЖ-ын сайд Д.Оюунхорол гал түймрийн голомтод сайн дураараа ажилласан залуусыг “Идэвхтэн байгаль хамгаалагч” цолоор урамшууллаа. Энэ зун хүний буруутай үйл ажиллагаа болон байгалийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр улсын хэмжээнд 140 гаруй ойн хээрийн түймэр дэгдсэн. Хэдийгээр орон нутаг болон онцгой байдал тэргүүтэй холбогдох албаныхан шуурхай ажилласан ч хүн хүч, техник хэрэгслийн дутмаг байдлын улмаас түймэр унтраах ажил удааширсан юм. Тиймээс сайн дураараа нэгдсэн залуус ойн хээрийн түймрийн голомтод очиж гал сөнөөгчдөд тусалсан билээ. Тиймээс БОАЖ-ын сайд Д.Оюунхорол эх орон дуудахад бэлэн гэдгээ харуулсан залуусаар бахархаж буйгаа илэрхийлээд, эх оронч сэтгэлтэй хөвгүүдийг өсгөж хүмүүжүүлсэн эцэг эхэд нь талархаж буйгаа Идэвхтэн байгаль хамгаалагч цол олгох үеэрээ хэллээ. Сайн дурынхныг түймрийн голомтод очих үед Онцгой байдлын албан хаагчид сар гаруй хугацаанд түймэртэй тэмцээд ядарсан байдалтай угтсан бөгөөд шаардлагатай багаж хэрэгсэл, ус зөөх ажилд нь тусалсан талаараа залуусын төлөөлөл хэлж байлаа.
БОАЖ-ын сайд Д.Оюунхорол түймрийн голомтод сайн дураараа ажилласан залууст “Идэвхтэн байгаль хамгаалагч” цол олголоо
2017 оны 07-р сарын 31 өдөр, 14 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )