Монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдийн Шанзодба А.Ариунжаргал, Нийслэлийн соёл урлагийн газрын дарга Ж.Дамдинсүрэн, Гандантэгчилэн хийдийн хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд, Гандантэгчилэн хийдийн цамын зохион байгуулагч С.Цог нар “Даншиг наадам-хүрээ цам” шашин соёлын наадмын талаар мэдээлэл өглөө.
Гурав дахь удаагаа зохион байгуулах гэж буй “Даншиг наадам-хүрээ цам” наадам 2017.08.04-ны өдөр УБ хотын Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулахаар боллоо.
Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулж байгаа онцгой шалтгаан:
- Монгол орон, газар нутагт хуурайшил ихтэй байна.
- Хүйн Долоо худагт нийслэлийн 22-р хороонд малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан нийслэлийн онцгой комиссын холбооноос хүйн долоо хутагт зохион байгуулахыг хориглох шийдвэрийг гаргасан.
Монголын төр шашины нандин баярыг хүндэтгэх үүднээс мөн жил бүр уламжлал болгон зохион байгуулах үүднээс энэ жил “Даншиг наадам-хүрээ цамбыг” Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах үндсэн шийдвэр гарсан.
“Даншиг наадам-хүрээ цамба”-ыг зохион байгуулах үндсэн зорилго бол
- Өв соёлоо сэргээх.
- Хойч үедээ өв соёлоо өвлүүлэн үлдээх.
- Хүнлэг энэргүй байхыг зорилго болгоод буй дэлхийн нийтэд буддын шашин хамгийн их дэлгэрч байгаа бол буддын шашинаар дамжин Монголчуудыг, монголчуудын өв соёлыг дэлхийд таниулах, сурталчилах юм.
“Даншиг наадам-хүрээ цам” шашины соёлын наадмын бас нэгэн оршил нь Очирваань шүтээнийг тахих том арга хэмжээ юм. Очирваань шүтээнийг монгол улсын хувь заяаг даатгаж авсан шүтээн гэдэг утгаараа нийт лам хуврагыг монголын заяа буянг тэгшитгэх, даатгах, амар амгаланг авчирах утга бүхий зан үйл билээ.
Гадаад дотоодын жуулчдын хувьд “Даншиг наадам-хүрээ цамба”-ын ёслол дотроо Хүрээ жахар цамын хурал, дотоод цам харайх зан үйл нэн их сонирхлыг татдаг байна.
Түүнчлэн Даншиг наадамд гадны олон сүм хийдээс оролцдог бол энэ удаад Солонгос, Япон, Өвөрмонгол, Европын зарим орон, Энэтхэг улсын 3 том хийдийн төлөөлөгчид хүрэлцэн ирж цэнгэн баясах болно.
Зохион байгуулалтын тухайд:
Даншиг наадам хоёр өөр газар 2 төрлийн үйл ажиллагаа болно.
- Монголын бурхан шашины төв Гандантэгчилэн хийдэд таван өдрийн хурал хурна.
- Төв цэнгэлдэх хүрээлэнд баяр наадмын тоглолт, үзэсгэлэн болно.
Нийслэлийн засаг даргын тамгын газар монголын бурхан шашинтны төв Гандантэгчилэн хийдтэй хамтран гурав дахь жилдээ Даншиг наадмыг зохион байгуулах болно.
Онцловол, Даншиг наадмын хувьд Хүйн Долоо худагт зохион байгуулж байснаас ялгаатай нь Морь уралдахгүй, Нум сумын харвааны төрөл байхгүйгээр зохион байгуулагдаж байгаа. Энэ удаа улс аймгийн цолтой 256 бөх барилдахаар болсон. Зохион байгуулалтын хувьд үндэсний их баяр наадмын адил ажлын хэсэг байгуулан ажиллаж байгаа юм. Мөн Баяр наадмын үйл ажиллагааг цэгцтэй явуулах үүднээс тасалбараар үйлчлэх бөгөөд үнэ төлбөргүй олгох юм.
“Даншиг наадам-Хүрээ цам” шашин соёлын наадмын хөтөлбөрийг та бүхэндээ хүргэж байна.