Дуучин Нара санаа сэтгэл таарсан эрчүүд гарч ирэх ч . . .

2017 оны 07-р сарын 28 өдөр, 16 цаг 41 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
19105612_1552565144776319_289516241691593070_n

УИХ-н сонгуулиас эхлээд дуучин бүсгүй Нара өрх толгойлсон ээжүүдийн дунд үлгэр дуурайлал болсоор ирснийг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Гэвч хатуу төмөр хаалга түүнд үүдээ нээсэнгүй. Тэгсэн ч 2020 он хүртэл мэдлэг боловсролдоо анхаарч, өөрийгөө цэнэглэж байгаад УИХ-д дахин нэр дэвшинэ гэх ам өчиг өгсөн бөгөөд хань ижилтэй болох бодолгүй байгаагаа дурдсан байна.

Гадуур дотуур яригдах үнэн худал нь мэдэгдэхгүй хайр дурлалын романс тарахснаар сэтгэл татагдах эрчүүд гарч ирэх ч дуучин бүсгүйн санаа сэтгэлд таарах үнэнч хайр гарч ирэхгүй байгаа гэлтэй. Тиймээс дуучин Нара гэр бүлдээ анхаарал хандуулж, сайн ээж, эцэг эхдээ халамжтай сайн охин нь байх үйлсэд хичээнгүйлнэ гэж битүүхэн ярьж хүүгийнхээ зургийг олон нийтэд харуулжээ. Гэхдээ эцэг эхтэйгээ өдийг хүртэл хамт амьдарч байгаадаа санаа зовниж, хоёр жилийн дараа нөхөртэй болоод тусдаа гарна гэдгээ албан ёсоор зарлалаа.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх