НЗДТГ-т үүссэн асуудлыг шалгаж байна

2017 оны 07-р сарын 27 өдөр, 19 цаг 09 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
haalga

2017.07.27/ Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын байрны үүдэнд Хариуцлага тооцох иргэдийн хөдөлгөөний ерөнхий зохицуулагч Б.Жагар тэргүүтэй хэсэг хүмүүс Нийслэлийн Засаг даргад өгөх шаардлагынхаа хариуг авахаар цугларч байх үедээ тус газрын хаалганы самбарыг унагасан асуудал гарсан.

Иргэн Б.Жагар болон гурван хүнээс уг асуудлын талаар тайлбар авч, Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээрт хэлтэст материалжуулан шалгаж байна. Цагдаагийн байгууллагаас тухайн асуудалтай холбоотойгоор хэн нэгэн хүнийг цагдан хорьж, саатуулаагүй байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх