Өвчтэй мал шилжүүлснээс малын гоц халдварт өвчин гарчээ

2017 оны 07-р сарын 27 өдөр, 17 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
th (6)

Өнгөрсөн зургадугаар сард Дорнодын Хөлөнбуйраас Завхан аймаг руу шүлхийтэй мал шилжүүлснээр малын гоц халдварт өвчин гарсан. Өвчтэй мал шилжүүлсэн хувь хүний буруу учир гарсан хохирол болох найман сая гаруй төгрөгийг тухайн хүнээр төлүүлсэн байна. Малаа эрүүлжүүлээгүйгээс гоц халдварт өвчин гарсан бол гарсан бүх хохирлыг тухайн хуулийн этгээд хариуцах заалт бий.

Энэ зун зуншлага тааруу байгаатай холбоотой Төв, Сэлэнгэ аймгаас 40-50 мянган толгой мал Дорнод аймагт оторлож байна. Замбараагүй отор нүүдэл малын гоц халдварт өвчин гарах нөхцөлийг нэмэгдүүлж байгаа талаар П.Ганхуяг дарга мэдэгдэл өгөөд малчдыг малаа эрүүлжүүлж, эрүүл мэндийн бичигтэй малыг отроор явуулахыг онцгойлон анхаарууллаа.

Зуншлага сайн байгаа Хэнтий, Дорнод аймгийн ихэнх суманд малын гоц халдварт өвчин гарсан учир мах экспортлох боломжгүй. Эрүүл бүс нутгаасаа мах экспортлох ёстой ч зуншлага тааруухан байна. Наймдугаар сарын эхэн хүртэл бороо орвол тэр дундаа говийн аймгуудад ургамлын гарц сайжирна.

Энэ жил улсын хэмжээнд нийт 1629 багийн 177,5 мянган малчин өрхөд 66,0 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоо гарч орон нутагт мал өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангахаар ажиллаж байна.

th (7)

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн 2018 оны өвөл хаврын бэлчээрийн даацын судалгаа 08 дугаар сарын 20-нд гаргана гэнэ..

 

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх