Орц: Бөөрөнхий байцаа 1ш /1кг орчим/, лууван 200гр, ягаан байцаа 150гр, манжин 200г, дарсан өргөст хэмх 200гр, сонгино, сармис, давс, перец, элсэн чихэр зэрэг амтлагч.
Бэлтгэх арга: Байцааныхаа оройн хэсгийг нимгэн хавтгай дөрвөлжин хэрчинэ. Байцааны голыг ашиглахгүй гэсэн үг. Лууван, манжин, ягаан байцаагаа мөн л нимгэн хавтгай хэрчээрэй. Салатыг амт оруулах чухал “түүхий эд” нь даршилсан өргөст хэмх. Өргөст хэмхээ саран хэлбэртэй нимгэн хэрчвэл зохимжтой. Сонгиноо ахиухан, сармисаа багахан хийгээрэй. Давс, перец зэрэг амтлагчаа нэмээд майонезоор зуурна. Амны халбагаар ганц удаа элсэн чихэр нэмчихвэл салат дэргэдэх хүндээ өгөмгүй амтлаг болох вий.