Вандуйтай хуурга бэлтгэхэд 20 минут л хангалттай

2017 оны 07-р сарын 27 өдөр, 14 цаг 31 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
borsós-saláta

Орц: /4 хүнийх/ мах 300гр, вандуй 200гр, манжин, лууван тус бүр 100гр, сонгино, сармис, давс, халуун ногоо зэрэг амтлагч шаардлагатай.

Хийх арга: Тун амархан. Дэлгүүрт байгаа лаазалсан вандуйг хугацааг нь харж аваарай. Махаа буузныхаас арай том, дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Лууван, манжингаа ч ялгаагүй. Хайруулын тавгаа сайтар халаа. Мах, ногоогоо амтлаад болтол нь хуураарай. Хоол бараг бэлэн боллоо. Одоо вандуйгаа шүүгээд хайруулын тавагтай хоолондоо нам. Ингээд л гүйцээ. Таваглахдаа цөцгий жаахан дусаачих. Вандуйтай хуурга бэлтгэхэд 20 минут л хангалттай.

 

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх