Орц: 1кг мөөгөнд 2.5 гр давс, лаврын навч, повор 1-2 гр
Хийх арга: Мөөгийг давслахын өмнө сайтар угааж цэвэрлэнэ. Дараа нь бага зэрэг давстай усанд хийж сэрүүн газар 2-5 өдөр байлгана. Уусмалыг өдөрт 2-3 удаа солино. Ингэснээр мөөгний гашуун амт арилдаг. Бэлтгэсэн мөөгөө ариутгасан шил саванд 5-7 см зузаан үе болгон хийж давс жигд цацна. Үнэр оруулагчийг савныхаа доод дунд үе тус бүрт хийнэ. Түүнчлэн сармис, гоньд хийж болно. Давсалсан мөөгөн дээрээ урьдчилан ариутгасан таг тавьж хүндэвтэр зүйлээр дарна. 2-3 өдрийн дараа илүүдэл шингэнийг юүлж аваад шинээр мөөг хийнэ. Энэ үйлдлийг мөөг “сууж гүйцэх” болон сав дүүртэл давтан хийнэ. Ийм аргаар давсалсан мөөгийг 30-40 хоногийн дараа хэрэглэж болно.